Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. Таван минут үргэлжилсэн эхний дуут дохиогоор Төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албадын алба хаагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдлаа.
Ингэхдээ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны "Нуугд-Суу-Хүлээ" зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна