ХЭНТИЙ АЙМАГТ ХӨДӨЛМӨРИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛЛОО


Хэнтий аймаг 2018 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж сар бүр тодорхой ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа бөгөөд 3 дугаар сарыг "Гэр бүл ажлын байр" нэмэгдүүлэх сар болгосон юм.
Энэхүү ажлын хүрээнд өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэдээ ажлын байранд зуучлах, сургалт, хөтөлбөрт хамруулах зорилгоор хөдөлмөрийн үзэсгэлэн яармагыг АЗДТГ, ХХҮГ, НДХ, МСҮТ, Ажил олгогч эздийн холбоо болон Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулаа.
Уг арга хэмжээнд ХХҮГ-аас 75 иргэнийг ажил хайгчаар бүртгэж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг 32 иргэнд үзүүлснээс гадна арга хэмжээнд урилгаар оролцсон 16 аж ахуй нэгж байгууллагад 47 иргэнийг ажилд зуучлан байнгын болон түр ажлын байраар хангалаа. Түүнчлэн 2018 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжих 6 төсөл хөтөлбөрийн талаар иргэдэд мэдээлэл хийн, төсөлд хамрагдах хүсэлтэй 48 иргэнийг бүртгэжээ.
Мөн 125 иргэнд Нийгмийн халамжийн чиглэлээр мэдээлэл өгч, ӨАТТсудалгаанд хамрагдах хүсэлтэй26 иргэний өргөдлийг хүлээн авсан байна. Түүнчлэн тус арга хэмжээний үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 10 иргэн, аж ахуй нэгжүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, иргэдэд хямд үнээр худалдан борлуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 4 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 5 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 6 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 7 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 8 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30