ХИЛИЙН БООМТУУД ХАНШ НЭЭХ ӨДРӨӨР АМАРНА
Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх сарын 5-ны өдөр амарна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр буюу БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож байгаа тул ажиллахгүй.
Энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна. Хятадууд 2500 гаруй жилийн өмнөөс ханш нээх өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Ханш нээх өдрөөр Хятадууд өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэж, цэвэрлэн ариутгаж ёслол үйлддэг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна