Д.СУГАР НЬ ЖИЛИЙН 91САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ


Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг "МИАТ"-тай холбоотой их хэмжээний мөнгө угаасан хэрэг болон Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд тавьсан хэрэгт холбоотой гэж олон нийт харддаг. Гэвч тэрбээр элдэв хэргээс цэвэрхэн гэгч нь өөрийгөө авч гарч чаддаг .

"Эрдэнэт" үйлдвэрийг Стандарт банкинд тавих үед тэрбээр Төрийн өмчийн хорооны дарга байсан бөгөөд баталгаанд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг гэдэг. Гэвч тэрбээр "Би Эрдэнэтийг барьцаанд тавих баталгааны хуудсанд гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна. Хэрвээ зурсан байвал шоронд ороход бэлэн" гэж мэдэгдсэн.

Түүнийг хуулийн байгууллагаар шалгах ёстой боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг шалгаж болохгүй гэх хуулийн заалтаар халхавч хийж буй.

Тэгвэл Стандарт банкны өрийг төлж чадахгүй болж Эрдэнэт үйлдвэрийг алдахад хүрээд буй энэ үед Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Тэрбээр төсөөлж байснаас бага хөрөнгийг мэдүүлжээ. Түүний жилийн орлого нь 91 сая төгрөг байна. Энэ 2016 оныхоос даруй 70 орчим сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 800 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Лексус 570-1, Ниссан Мурано 1 машинтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн адуутай, 920 м2-1 газартай, 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 10 сая төгрөгтэй, 180 сая төгрөгийн авлагатай, Оюутолгой ХК-д хувьцаа эзэмшдэг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 4 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 5 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 6 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 6 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 7 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 8 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30