ХААИС-ИЙН БАГШ НАР БИЕИЙН ГАДНА ОРЧИНД ҮР ТОГТООЖ ИХЭР ХУРГА ХҮЛЭЭН АВЧЭЭ


ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш нар биеийн гадна орчинд үр тогтоож, өсгөвөрлөсөн хөврөлийн гаралтай махны чиглэлийн суффолк үүлдрийн нэгдүгээр үеийн эрлийз анхны ихэр хургаа энэ сарын 27-нд буюу өчигдөр өглөө хүлээн авчээ.

Уг судалгааны ажлыг Японы ЖАЙКА байгууллагын "МАА, мал эмнэлгийн боловсролыг дэмжих" төслийн санхүүжилтээр 2016 онд байгуулагдсан Нөхөн үржихүйн биотехнологийн лабораторид дэд профессор С.Ганбат, Японы Хоккайдагийн их сургуулийн профессор Масаши Нагона нарын удирдлагаар тус сургуулийн багш, докторант П.Эрдэнэтогтох хийж гүйцэтгэсэн байна.

Ийнхүү биеийн гадна орчинд үр тогтоох, хөврөл өсгөвөрлөх боломжтой болсноор гадаадаас өндөр үнээр арвин ашиг шимт мал ба хөврөл импортоор худалдан авах хэрэгцээг бууруулах, арвин ашиг шимт болон нутгийн шилмэл омгийн хээлтэгчийн гаралтай хөврөлийн сан бүрдүүлэх, ховордсон зэрлэг амьтдын генийн санг хамгаалах, зарим төрлийн малын хөврөлийг экспортлох зэрэг боломж бүрдэж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 5 цагийн өмнө
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 6 цагийн өмнө
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31