Арвайхээр суманд гарсан шүлхий өвчний эсрэг бид шуурхай арга хэмжээнүүдийг авч ажилласан. Хуулийн дагуу сэжигтэй бүсэд 21 хоногийн хорио цээрийн дэглэмийг ч мөрдлөө. Энэ хугацаанд шүлхий өвчний шинэ халдвар дахин илрээгүй тул сэжигтэй бүс буюу Арвайхээр сумын хорио цээрийн дэглэмийг 03-р сарын 29ний шөнийн 01.00цагт дуусгахаар шийдвэрлэсэн . Энэ хүрээнд: 1. Шатахуун түгээх станцууд хэвийн ажиллаж эхлэнэ. 2. Хот хоорондын болон сумдын нийтийн тээвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулна. 3. Үйлчилгээний газрууд, хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарь хэвийн горимд шилжинэ. 4. Согтууруулах ундаа худалдан борлуулахыг хязгаарлахгүй хэвийн үйл ажиллагаанд орж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна