ШВЕЙЦАРИЙН ФРИБУРГИЙН КИНО НААДМЫН ОНЦЛОХ УЛСААР МОНГОЛ УЛС СОНГОГДОН ОРОЛЦОЖ БАЙНА


Швейцарийн Холбооны Улсын Фрибург хотноо зохион байгуулагдаж буй 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын "Шинэ газар нутаг" хөтөлбөрийн хүрээнд онцлох улсаар Монгол Улс сонгогдон оролцож байна. Үүний хүрээнд 3 дугаар сарын 21-ний өдөр болсон Монголын кино урлагийн салбарыг танилцуулах дугуй ширээний ярилцлагад Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал, продюсер Ц.Ариунаа, кино найруулагч С.Бямба, Швейцарьт амьдарч буй кино найруулагч Ч.Батбаяр, Германд амьдарч буй кино найруулагч Д.Бямбасүрэн болон Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Улаанбаатар дахь Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Габриелла Спирли нар оролцлоо. Тус кино наадмын захирал Франсуа Нордман, уран сайхны удирдагч Тьерри Жобин, Швейцарийн Локарно хотод болдог олон улсын кино наадмын захирал хатагтай Софи Бурдон нартай Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн уулзав. Хатагтай Софи Бурдон-г энэ оны намар болох "Улаанбаатар" олон улсын кино наадамд оролцуулах улмаар 2020, 2021 онд Локарногийн кино наадмын үеэр монголын кино урлагийн салбарыг танилцуулахаар тохиролцлоо. Европ төдийгүй дэлхийд алдартай Фрибургийн олон улсын кино наадмыг 1980 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 40,000 гаруй кино сонирхогч, олны танил улс төрч, бизнесмен, уран бүтээлчид оролцдогоороо онцлог. Энэ удаагийн кино наадмаар 52 улсын 140 кино олны хүртээл болж байгаа ба үүнд Нохойн орон (1998), Ингэн нулимс (2003), Хүсэл шунал (2010), Аравт (2012), Хөх толбот хүмүүс (2012), Алсын удирдлага (2013), Шарга Даага (2013), Ларьдма (2015), Ээж (2016), Диваажингаас явсан нь (2017) зэрэг монгол кино багтжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина 2 цагийн өмнө
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 23 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ Өчигдөр
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 2026/08/02
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 2026/08/02
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/02
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31