Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуургатай байгаагийн улмаас мал туугдаж уруудах, барилгын байшингийн дээвэр хуулагдах, онгоцны нислэг саатах зэргээр багагүй чирэгдэл учруулж буй ажээ. Тухайлбал, гуравдугаар сарын эхээр Төв аймагт болсон цасан шуурганд 12 сумын 52 мянган адуу салхинд туугдаж уруудсан байна. Одоогийн байдлаар 100 гаруй залуу эрлийн ажилд оролцож, 36 мянган адууг олоод байгаа бол 16 мянган адууны сураг гараагүй байгаа талаар Төв аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Дээрх адуунууд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, цаашаа БНХАУ-ын хил давсан байж магадгүй байгаа аж. Тус аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын гурван хэсэг байгуулагдан Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаж буй юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна