"ДҮНЖИНГАРАВ"-ЫН СҮРЭНД ДАРАГДСАН ЖАВХЛАНТ ШАРГА


"Дүнжингарав" уралдаан уяачид болон моринд хайртай ард түмний хүсэн хүлээдэг уралдаан болж ирсэн ч энэ жил зохион байгуулалтын хувьд хангалтгүй байсан юм. Одоогоор албан ёсны хариуцлагын асуудал яригдаагүй байна. Тэгвэл Баянталд 13 аймгийн уяачид цугларах үеэр Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах дээд гурван насны хаврын уралдаан болжээ. Баруун-Урт суманд болсон энэхүү уралдаан азарга, их нас, соёолонд аймгийнхаа хурдан хүлгийг шалгаруулсан байна. "Дүнжингарав" уралдаантай зэрэгцэн болсон учраас энэхүү уралдаан олны анхааралд төдийлөн өртөөгүй. Хэдийгээр хаврын уралдааныг тавдугаар сарын 1-ээс өмнө зохион байгуулахгүй гэсэн төр засгийн шийдвэр гарсан ч уяачид хурдан хүлгээ уралдуулсаар байгааг зогсоогоод байна. Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрөгч амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн зарим суманд болох гэж байсан хурдан морины уралдааныг цуцалж, тус аймгйн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүргийг өнгөрөгч баасан гаригт өгсөн билээ. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгудад малын гоц халдварт шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааны ирэх зургадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Шадар сайд үүрэг болгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 6 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 7 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 9 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 10 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30