БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд улам олширч байгаад иргэдийг буруутгах аргагүй. Орон байртай байх гэсэн иргэдийн үндсэн хэрэгцээг хангаж байсан тогтолцоог Засгийн газар зогсоож, цусны эргэлт нь болсон санхүүжилтийг хааснаар залуучууд гадаадад дүрвэх зайлшгүй сонголт хийх боллоо. Энэ урсгал ойрын хугацаанд лав зогсох шинж алга. БНСУ-д нийт 50 орчим мянган иргэн байгаагаас хөдөлмөрийн гэрээгээр найман мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Сүүлийн үед тус улсад гурван сарын хугацаатай ажиллах учиртай монголчууд гэрээний үүргээ зөрчиж, хууль бусаар амьдрах хандлага давамгайлах боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна