Н.ЦЭРЭНБАТ: ОРОН СУУЦЖУУЛАХ, ДЭД БҮТЭЦ ТАТАХ, НИЙТИЙН ТЭЭВЭРТ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙХ САНАЛЫГ БНСУ-ЫН ТАЛД ТАВЬСАН


Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III хуралдаан болж өнгөрлөө. Энэхүү хуралдааныг Монголын талаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат даргалсан юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

boyam

-Монгол,Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Монгол Улс, БНСУ-ын өнөөгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хөгжлийн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, иргэд хоорондын визний асуудал, Монгол Улс, Солонгос Улс хооронд байгуулсан буцалтгүй тусламж, зээл, төсөл хөтөлбөрүүдийн талаар ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг дээр санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Ерөнхий сайдыг БНСУ-д айлчах үеэр яригдсан хэд хэдэн асуудлыг эрчимжүүлэх талаар ч санал солилцсон.

-Тодорхой ямар саналууд тавьсан бэ?

-Бидний зүгээс аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, байгаль орчны салбарт БНСУ-тай хамтарч ажиллах, БНСУ-ын ААН-үүдтэй эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, тэдний зүгээс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх саналыг тавьсан. Мөн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, харилцан визгүй зорчих асуудлыг нэн дариу шийдэх, далайн тээврийн мэргэжилтнүүд бэлтгэхэд БНСУ Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр болсон.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах талаар санал солилцсон уу?

-БНСУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэхээр болсон 500 сая.ам долларын ерөнхий нөхцөлийг онцгой нөхцөл байдлаар харгалзан, хугацааг нь эрчимжүүлье. Энэ асуудлаар дахин 4 дүгээр сард хуралдаж, зарцуулалтыг нарийвчлан ярилцъя гэж тохирсон. Тэр болтол Сангийн яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтаар цаашид хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт нийтлэг ярих асуудлуудаа тодорхой болгохоор санал нэгдсэн.

-Монгол Улсын Засгийн газраас 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах тал дээр ямар санал тавьж байгаа вэ?

-Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах гол арга хэмжээг орон сууцжуулах гэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор эрчим хүч, дулааны дэд бүтцийн шугам татах, орон сууцны хороолол барих, Улаанбаатар хотын агаарын бохирдолд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа нийтийн тээвэрт парк шинэчлэл хийе гэдэг саналыг хүргүүлсэн. Одоогоор БНСУ-аас хариу хүлээж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 6 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 7 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 7 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 9 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 10 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30