Австралийн баруун хэсгийн Хамелин эрэгт 150 гаруй халим эрэг рүү гарч ирсэн байсныг эргийн хамгаалагчид олжээ. Харамсалтай нь эрэгт шидэгдсэн ихэнх халим үхэж ердөө 6 нь амьд үлдсэн байна. Амьд үлдсэн халимуудыг далай руу буцаан оруулах аврах ажиллагаанд сайн дурынхан идэвхтэй оролцжээ. Амьтан хамгаалагчид цаг агаарын таагүй уур амьсгал халимуудын аминд хүрлээ гэж мэдэгдсэн хэдий ч жинхэнэ шалтгаан нь энэ мөн эсэх нь эргэлзээтэй байгаа юм.Халимууд яагаад ийм олноороо эрэгт гарч ирсэн тухайд Куртины Их сургуулийн хөхтөн амьтад судлаач эрдэмтэн Бек Веллардаас ABC агентлагийн сэтгүүлч тодруулга авчээ. Халимууд эрэгт бөөнөөрөө гарч ирэн амиа хорлох явдал цөөнгүй гардаг байна. Гэхдээ яг юунаас ингэх болсон гэх тодорхой шалтгааныг судлаачид олж чаддаггүй гэнэ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна