“ХОГГҮЙ ХАН-УУЛ 2018” АЯН ЭХЭЛЛЭЭ


Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нийслэлд ирсэн гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уулчууд урин хаврыг угтан "Хоггүй Хан-Уул 2018" аяныг эхлүүллээ.

Хоёр сарын хугацаанд хэрэгжих "Хоггүй Хан-Уул" аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хур хог, ахуйн хог хаягдлыг цэвэрлэж нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах юм.

Энэ жилийн тухайд"Хоггүй Хан-Уул" аяныг 14-р хороо, Өлзийт хорооллоос эхлүүлж барилгын материалын хаягдал, малын сэг зэмийн овоолго бүхий үүсмэл хогийг цэвэрлэснээр эхэллээ. 14-р хорооны нутаг дэвсгэрийг үүсмэл хог хаягдлаас салгахад хог ухах, ачих, түрэх зориулалт бүхий нийт 15 автомашин, техник хэрэгслийг ашигласан бөгөөд цаашид малын сэг зэмийг ил задгай хаяж буй малчид болон аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд анхаарч ажиллах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, иргэд оролцлоо.

Аяны үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан "Нийслэлд ирсэн гадна, дотны зочдыг хамгийн эхэнд угтдаг Хан-Уулчууд "Хоггүй Хан-Уул" аяныг 2 дахь жилдээ амжилттай эхлүүллээ. Энэхүү аяныг дүүргийн маань иргэд дэмжиж маш идэвхтэй оролцдог. Өнгөрсөн жил Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 365 аж ахуйн нэгж "Хоггүй Хан-Уул" аянд сайн дураараа оролцож, орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэсэн.

Мөн аяны хүрээнд 29 цэцэрлэг, 18 сургуулийн сурагчдад хогийг ангилан ялгах тухай сургалт хийсэн. "ЭКО ДҮҮРЭГ" болох зорилтын хүрээнд "Хоггүй Хан-Уул", "Хоггүй Хороо" зэрэг аянуудыг зохион байгуулж тодорхой үр дүнгүүд гарч байна. Тиймээс "Хоггүй Хан-Уул" аянд дүүргийнхээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалъя" хэмээн албан ёсоор нээлээ.

2017 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 49 үүсмэл хогийн цэгийг "Хоггүй Хан-Уул" аяны хүрээнд цэвэрлэж, барилгын хаягдал материалыг дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар, зөвшөөрөлгүй хаясан барилгын компаниудад хариуцлага тооцож ажилласан. Энэ жилийн тухайдил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хур хогыг ачиж тээвэрлэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллахаар төлөвлөөд байна.

"Хоггүй Хан-Уул 2018" аяны үйл ажиллагааг дэмжиж дүүрэгт байрлах аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэг, иргэдийг идэвхитэй оролцоцгооё.

Хан-Уул дүүрэг Хотын хамгийн цэмцгэр дүүрэг болохыг эрмэлзэх болно гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 7 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 8 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 10 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 10 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30