Эдүгээ 88 настай Киоко Озеки гэгч эмэгтэй эртний нэхмэл эдлэлийн талаархи судалгаагаараа докторын зэрэг хамгаалжээ. Ийнхүү тэрээр хамгийн өндөр насандаа эрдмийн зэрэг хүртсэн япон хүн болсон байна.Тэрээр Киото дахь Рицүмэйкан их сургууль дээр бямба гаригт докторын зэргээ амжилттай хамгаалжээ. Киоко Озеки эртний Жомоны үеэс эдүгээ хүртэлх нэхмэл даавууны соёлыг 30 гаруй жилийн турш судалж байгаа аж. Япон дахь даавууны соёлын гарал үүсэл, түүний шинж чанарыг судалгаандаа тусгасан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна