ЕРӨНХИЙЛӨГЧ АНУ-Д СУУХ ЭЛЧИН САЙД Ё.ОТГОНБАЯРЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙГ ГАРДУУЛАН ӨГӨХДӨӨ:

"АНУ-тай хийгдэж байгаа худалдааны эргэлт чамлах хэмжээнд байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. Саяхан АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн шинэ жилээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампд явуулсан захидлыг та уншсан байх. Элчин сайд хүн очоод их ажил хийх ёстой. Усанд шидсэн чулуу шиг алга болж болохгүй. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ.

Саяхан мөн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очихдоо оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллаж өгөөч гэсэн хүсэлтийг маань дамжуулж, их үр дүнтэй айлчлал хийгээд ирсэн. Та очоод энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Үр дүнг бид дүгнэнэ" гээд Итгэмжлэх жуух бичгийг гардууллаа.

ХАРИН АНУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ, ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДАН АВСАН Ё.ОТГОНБАЯР:

"Танд баярлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад явуулсан захидал болон танд ирсэн захидлын хариуг би сайтар уншсан. Захидалд дурдсан асуудал, хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний гаалийн татварын асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ танд зориуд илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын айлчлалын талаар мэдээлэлтэй байгаа. Элчин сайдын яамны зүгээс хамаарах бүх ажлыг хичээнгүйлэн хийнэ" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 7 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 8 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 10 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 10 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30