С.ЦЭРЭНЧИМЭД ГАВЬЯАТ УАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ


Чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд (III.24-25) Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн зааланд боллоо. Тэмцээнд 23 их, дээд сургууль, коллежийн 200 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жингийн ангилалд хүч үзсэн юм.

Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болсон. Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд үрийн зулай үнэрлээд жил гаруй хугацааны дараа оюутны УАШТ-д 62 кг-ын жинд зодоглож хүрэл медалийн эзэн болсон юм. Тэрбээр хагас шигшээ барилдаанд өсч яваа 18 настай залуу тамирчин Д.Түмэнхүслэнд ялагдсан.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 65 кг:
1. Г.Ханбүргэд (МҮИС) 2. Г.Бэгзжав (ҮБХИС) 3. Х.Хишигбат (ҮБТДС), А.Эрдэнэсайхан (ШУТИС)
86 кг: 1. Г.Ганхуяг (Аварга) 2. Д.Оргилох 3. Б.Билгүүн (хоёул ҮБТДС), Б.Баянсүх (Аварга)
125 кг: 1. Д.Эрдэнэтулга (Аварга) 2. Б.Одсүрэн (Түшээ) 3. Э.Төгөлдөр (ҮБТДС), Э.Бат-Эрдэнэ (Аварга)
Эмэгтэйчүүдийн 53 кг: 1. С.Энхтунгалаг (Этүгэн) 2. Г.Мөнхцэцэг (Идэр) 3. Г.Энхсувд (ҮБХИС), Ц.Отгонхишиг (ҮБТДС)
62 кг: 1. Д.Түмэнхүслэн (Мон-Алтиус) 2. Н.Энхтуяа (ҮБТДС) 3. О.Дашзэвэг (ҮБХИС), С.Цэрэнчимэд (ХААИС)
76 кг: 1. П.Номин-Эрдэнэ (Мон-Алтиус) 2. М.Хишигмаа (ҮБТДС) 3. Г.Ариунжаргал (МУБИС), Г.Наранчимэг (МҮИС)

Оюутны УАШТ-ий багийн дүнг Ц.Гантөгс дасгалжуулагчтай ҮБТДС 51 оноогоор тэргүүлж, Б.Эрдэнэболд дасгалжуулагч Монголын Үндэсний их сургууль, Д.Урианхай дасгалжуулагчтай "Аварга" Биеийн тамирын дээд сургууль 23 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

Тэмцээнд түрүүлсэн болон амжилттай оролцсон тамирчид есдүгээр сарын 4-9-нд Бразилийн Гояна хотод болох оюутны ДАШТ-д оролцоно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 7 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 8 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 8 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 10 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 10 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30