НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШҮЛХИЙГЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТ 5 ДУГААР САРЫН 1-НЭЭС ХИЙГДЭНЭ


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчин 8 аймгийн 23 суманд оношлогдон хорио цээрийн дэглэм тогтоожээ Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын удирдлагууд гуравдугаар сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны постууд дээр ажиллаж авто тээврийн хэрэгсэлд хийж байгаа ариутгал халдваргүйтлийн ажлын талаар мэдээлэл өглөө. Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун туруун, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4-р зөрлөг, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд ариутгал халдваргүйтлийн пост гарган 24 цагаар ажиллуулж байна.Нийслэлийн онцгой байдлын дэд дарга А.Дашням "Нийслэлд өнгөрсөн онд Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байсан. Тэгэхээр бид өвчнийг нийслэл хотод нэвтрүүлэхгүйн тулд ажлын хэсэг хуралдаж хотыг тойрсон 9 пост ажиллуулан 24 ажиллаж байна. Нийслэлийн мал эмнэлгийн газар, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран цэгүүдэд ариутгал халдваргүйтлийн ажлыг зохион байгуулж байна. Шүлхийн өвчний гаралт суурьшлийн бүсээс гарч байгаа учраас нийслэл хотоос мал бүхий иргэдийг гаргах асуудлыг зайлшгүй хөндөх ёстой.  Нийслэлд 16 мянга орчим мал байгаагаас суурьшлын бүсээс мал бүхий иргэдийг гаргах ажлын хэсэг ажиллаж 3 мянга орчим малыг гаргаад байна" гэж ярилаа. Ариутгал халдваргүйтэл хийж байгаа 8 цэгт Нийслэлийн мал эмнэлгийн газраас малын их эмч 20, дүүргүүдийн хувийн хэвшлийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдээс малын их эмч, мэргэжилтэн нийт 60 гаруй хүн ажиллаж байна.Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш "Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 5 дугаар сарын 1-нээс хийгдэж эхэлнэ. ОХУ-аас ирэх сарын дундуур вакцин авахаар төлөвлөж байна. Уг вакцинжуулалтад шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг хамруулна" гэлэ.Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт 5 дугаар сарын 1-нээс хийгдэнэ. Ариутгал халдваргүйтэлд ашиглаж буй ариутгалын бодисууд нь олон улсад туршигдаж зөвшөөрөгдсөн өвчнийг нянг идэвхгүйжүүлдэг. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд нянгийн идэвхжлийг бууруулдаг лимоны хүчлийг ашиглаж байгаа юм. Малын гоц халдварт шүлхий өвчин 2001 онд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт, 2006 онд Хан-Уул дүүрэгт, 2017 онд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд гарч хорио цээрийн дэглэм тогтоож нийт 619 толгой мал амьтныг устгалд хамруулжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 7 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 8 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 11 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 11 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30