ОЮУТНЫ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГУУД МАЛАЙЗЫГ ЗОРИНО


Оюутны улсын аварга шалгаруулах 2018 оны сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 17-22-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тэмцээнд 18 их, дээд сургуулийн эрэгтэй 18, эмэгтэй 13 багийн 380 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.
Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны ЕНБДарга, МУГД, Д.Жаргалсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, УЗ-ийн гишүүн, МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв, МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч С.Тулга нар оролцож шилдэг баг тамирчдын шагналыг гардуулан өгөв.
Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас I байранд Спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай, Г.Насанжаргал ахлагчтай ШУТИС, II байрт спортын мастер Ч.Ижилболд дасгалжуулагчтай, Б.Жаргалсайхан ахлагчтай Үндэсний БТДС, III байрт спортын мастер Н.Ганболор дасгалжуулагчтай, А.Сүхбат ахлагчтай Сити ИС-ийн багууд шалгарсан.
Эмэгтэй багуудаас I байрт Спортын мастер Б.Ганхуяг дасгалжуулагчтай, Б.Цацрал ахлагчтай Их засаг ОУИС, II байрт спортын мастер О.Баярцогт дасгалжуулагчтай, Б.Эрдэнэ-Отгон ахлагчтай Этүгэн ИС-ийн баг, III байрт спортын мастер Р.Гантулга дасгалжуулагчтай, Г.Минжин ахлагчтай МУИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ШУТИС-ийн тамирчин Г.Насанжаргал, эмэгтэй шилдэг тоглогчоор Их Засаг ОУИС-ийн тамирчин, спортын мастер Б.Цацрал нарыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.
Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС, хоёрдугаар байрт спортын мастер О.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн ИС, гуравдугаар байрт спортын мастер Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарлаа. Хаалтын үеэр Малайз улсад болох Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхийн бичгийг ШУТИС-ийн эрэгтэй багт, Их засаг ОУИС-ийн эмэгтэй багуудад албан ёсоор гардуулж өглөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 7 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 8 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 11 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 11 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30