ЖИЛД 4000 ГАРУЙ ХҮН СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВДАГ


Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр тохиож байна. Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байдаг. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг "Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан түүхтэй. Энэ өвчин дэлхийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгт багтсан хэвээр байгаа юм. Жил бүр сүрьеэ өвчний 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн хорвоог орхиж байна.

Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа аж.

2013-2017 онд 10.000 хүн амд ногдох сүрьеэгийн өвчлөлийн түвшин (14.1) тогтмол буюу хөдлөл зүй багатай байгаа бөгөөд өнгөрөгч 2017 оны хувьд нийслэлийн хэмжээнд сүрьеэгийн шинэ тохиолдол 2254 бүртгэгджээ. Сүрьеэгийн тохиолдлын түвшин 10.000 хүн амд 16.5, 10.000 хүн амд хүүхдийн 14.6 промиль, улсын хэмжээнд шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг 16-44 насныхан эзэлж байна. Уг өвчлөлийн 59.6 хувь нийслэлд бүртгэгдсэн аж.

Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын тоо болон 100.000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин жил бүр нэмэгдэж, эмэнд мэдрэг болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эдгэрэлтийн хувь, эмчилгээний амжилт жил дараалан буурч хяналт алдагдах, үр дүнгүй болох зэрэг эмчилгээний сөрөг үр дүнгийн эзлэх хувь нэмэгдсээр байна.

Энэ жилийн хувьд "Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг дэлхий нийтээрээ "Манлайлагчдыг хайж байна... Сүрьеэг устгая.Та ч байж болно. Түүхийг бүтээ!" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн арга хэмжээг гуравдугаар сарын 14-өөс дөрөвдүгээр сарын 07-ны хооронд "Сүрьеэг устгая" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Эдгээр өдрүүдэд иргэд, зорилтот бүлгийн хүн ам, залуучуудын дунд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг зохион байгуулах, халдварын тархалт, халдвараас сэргийлэх талаарх мэдээллийг хийж, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, сүрьеэгүй дүүрэг, хороо, байгууллага, аж ахуйн нэгжийг хөхүүлэн дэмжих гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 7 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 8 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 11 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 11 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30