"ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН”-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА


НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар "Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих" төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Уг төслийн хувьд гүүрэн гарц болон инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын түр байр, үйлдвэрлэлийн талбай байгуулах, бетон зуурмагийн үйлдвэр барих, цахилгаан шугам холбох, орц гарц гаргах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн нийт 22 иргэн, аж ахуйн байгууллагатай зөвшилцөх ажил хийгдэж, "Шунхлай трейд", "Жаст ойл" компанид олгох нөхөх олговрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан бол "Таванбогд" ХХК /Тоёота авто сервис/-ий шинээр барих орц гарцыг нийслэлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр 2018 оны төлөвлөгөөнд тусгаад байна.

Гүүрэн гарцын өгсөх налуу замын нөлөөлөлд өртөөд байгаа "Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-ийн авто зогсоолын талбайг хасч батлах нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл санал авах шатанд байгаа аж. Мөн нөлөөлөлд өртсөн Олимпийн гудамжны мод зайлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Өвлийн улиралд барилгын ажил хийгдэхгүй, зам хааснаар түгжрэл их үүсэх байдлаас үүдэн 2017 оны намар эхлэх барилгын ажлыг хойшлуулж, 2018 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болжээ. Төслийн ажил 2 жил үргэлжлэх юм.

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц нь дараах зургаан хэсгээс бүрдэнэ.

  • Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр
  • Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох "С" рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт
  • Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамжруу буух баруун хойд талын "В" рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай
  • Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух "А" рампын гүүр нь 8.5м ергөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай
  • Төмөр зам дээгүүр явган хүний гүүр
  • Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барина.

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц барих төслийн явцыг хэлэлцээд "Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-ийн хүсэлтийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд зохих журмын дагуу нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа. Мөн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд оруулж буй нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан нийслэлийн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг хотын даргад үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 7 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 8 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 11 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 11 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30