БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭГ САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭХИЙГ ШААРДАВ


Багш нарын цалингаа нэмүүлье" түр хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооноос энэ ондоо багтан багш нарын цалинг нэг сая төгрөгт хүргэх арга замыг судлан шийдвэрлүүлнэ гэж мэдэгдлээ.

Мөн Монголын багш нар 2017 наймдугаар сараас эхлэн "Цалингаа нэмэгдүүлье" хөдөлгөөнд нэгдэж багагүй хугацааг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд олон янзын тэмцэл өрнүүлж, төр засагт хэлэх үгээ хэлж, уриа шаардлага хангалттай хүргүүлсэн байдаг. Гэвч үйл ажиллагааг нь төдийлөн дэмжээгүй учир "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл"-тэй хамтарч гуравдугаар сарын нэгний өдрөөс тамга тэмдгээ албан ёсоор авч багш нарын эрхийг хамгаалах хууль ёсны байгууллага болж байгаа гэдгээ ийнхүү мэдэгдээд байна. Цаашдаа багш гэдэг хүний эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ. Мөн багшийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэхийн төлөө ажиллах болно гэлээ.

Энэ тухай тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн доктор, профессор, багш н.Лувсандорж хэлэхдээ "Хөдөлмөрийн хуулиар багш нар 160 цаг ажиллаж байна. Гэтэл мэргэжилгүй хүний хийдэг ажлын хөлснөөс багшийн цалин 16 дахин бага байгаа нь харамсалтай. Цалин бага байгаагаас шалтгаалан өнөөдөр олон багш гадаадад хар ажил хийж байгаа. Үүнээс болж Монголд хөдөлмөр эрхлэх хүн байхгүй болчихлоо. Иймд Үйлдвэрчний эвлэл тэмцэнэ. Амьдралд үнэтэй нэг цагийнх нь хөдөлмөрийн хөлсний төлөө үг хэлнэ. Монгол хүн яагаад эх орондоо элэг бүтэн, амар тайван ажиллаж хөдөлмөрлөж амьдарч болдоггүй юм бэ. Үүний тулд бид багшийн цалинг доод тал нь нэг сая төгрөгт хүргэхийн төлөө явна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 7 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 8 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 10 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 11 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30