ТРАМПЫН ГАНЦХАН ХОРИГ ДЭЛХИЙД ДАЙН ДЭГДЭЭХ ҮҮ?


Трамп Хятадын эсрэг шинэ хориг тавихаа мэдэгдлээ. Энэ талаар "CNN" болон "www.telegraph.co.uk" сайт мэдээлжээ.Их гүрнүүдийн дундах зөрчилдөөн улам хүрээгээ тэлсээр. Хүчирхэг эдийн засагтай АНУ болон БНХАУ-ын хооронд дэгдэхэд ганцхан алхам дутаад буй худалдааны "ДАЙН" хэдийнэ дэлхийн гол анхааралд байна.

Хоёр улс харилцан нэг нэгэндээ цохилт өгвөл дэлхийн эдийн засаг удаашрах магадлалтай байгааг эдийн засагч нар дуу нэгтэйгээр мэдэгдсээр. Эдийн засагч нарын зөгнөл биелэх үү.

Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Бээжингийн эсрэг шинэ хориг тавихаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.

"Хятадын компаниуд олон жилийн турш Америкийн бизнес эрхлэгчдийн оюуны өмч бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, хулгайлах хууль бус ажиллагаа явуулдаг, уг хэргийг мэдсээр байж Бээжин ямар ч арга хэмжээ авдаггүй" хэмээн Цагаан ордны тэргүүн ууртайгаар хэллээ.

Тэрбээр уг шалтгааны улмаас БНХАУ-ын эсрэг хориг тавихаар болсон талаар тус улсын Төрийн Департамент мэдэгджээ.

Оюуны өмчийн асуудлаар АНУ-ын үе үеийн эрх баригчид БНХАУ-ын удирдлагуудтай хамтран ажиллах, хяналт тавихыг хүсдэг ч өнөөг хүртэл уг ажил ганц ч алхам урагшлахгүй байгаа нь Трампыг эгдүүцлийг төрүүллээ.

Хятадын бизнес эрхлэгчид, хувь хүн оюуны өмч зөрчиж хууль бус ажиллагаа явуулсны хариуд Вашингтон татвар ноогдуулах болон бусад арга хэмжээг авах гэнэ. Трамп уг хоригоо баталбал Хятадын бизнес эрхлэгчид хүндхэн цохилтод орж, тус улсын эдийн засаг савлах нь тодорхой.

Трамп энэ сарын эхээр ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулсан нь худалдааны дайн дэгдэх эхлэлийг тавьсан хэмээн үздэг. Хэрвээ Трамп, Бээжингийн эсрэг шинэ хориг тавьбал худалдааны дайн жинхэнэ утгаараа дэгдэж, олон улс уг худалдааны "дайны хохирогч" болох эрсдэлтэй байна.

Төрийн Департаментын мэдэгдэж буйгаар "Цагаан ордны тэргүүн ойрын хугацаанд шинэхэн хоригоо танилцуулан, улмаар батлахаар төлөвлөж байгаа" талаар өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр Бээжинд хоёр ч удаа сануулжээ.

"Энэхүү хоригийг баталвал Бээжин зүгээр хараад суухгүй. Харилцан хатуу хориг тавьж, үл харагдах галт сумаар нэг нэгнээ харвах нь тодорхой" хэмээн "CNN" агентлаг мэдээлэв.

Импортын бараанд оноох татварын нийлбэр дүн 30-60 тэрбум ам.доллар болох төлөвлөгөөтэй байна.

АНУ, БНХАУ-ын эсрэг хоригийг Дэлхийн худалдааны байгууллагад гаргахаар болжээ.

Хятадын зах зээлд нэвтрэх зорилготой Америк компаниудыг нууцлалын зэрэглэлтэй технологийг шилжүүлж авах нөхцөлийг Бээжин тавьдаг. Улмаар компанид нууцлалаа алдаж, их хэмжээний хөрөнгө оруулалт болон цаг хугацаа шаардсан бүтээгдэхүүний нууцлалаа дэлгэхэд хүрдэг нь АНУ-д дарамт учруулдаг.

Оюуны өмчийн асуудлаас гадна Хятадын компаниуд АНУ-ын стратегийн чухал салбаруудад хөрөнгө оруулах, худалдан авах болон санаатайгаар кибер халдлага үйлдэж, нууц мэдээллийг хууль бусаар олж авсан гэгдэх хэд хэдэн зөрчлийг шалгалтаар тогтоосон юм.

Трамп Ерөнхийлөгч болоод "АНУ, БНХАУ-тай хийж буй худалдаа бидэнд бус тэдэнд ашигтай байна. Бид их хэмжээний алдагдал хүлээж байна" хэмээн хатуухан мэдэгдсэн. Тэрбээр мөн БНХАУ-ын дарга Си Зиньпинийг өнгөрсөн онд Вашингтонд айлчлахад энэ талаараа мэдэгдэж, "Харилцан ашиг олох ганцхан нөхцөлтэй" хэмээн хэлжээ.

Саяхан Си Зиньпин намын үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, улмаар улсаа бүх насаараа удирдахаар болсон юм.

Тэрбээр өөрийн эрх мэдлээ "Бах бөх" болгосоор байгаа бол харин Трампын нэр хүнд улам доошилсоор. Түүний гаргаж буй шийдвэр болон биеэ авч яваа байдал нь олныг дургүйцүүлж, эрх мэдэл нь "ганхсаар" байна.

Трамп ганцхан долоо хоногийн дотор АНУ-ын топ гурван салбарыг тэргүүлдэг гурван эрхмийг чөлөөллөө.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, генерал Герберт, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Ерөнхийлөгчийн эдийн засгийн ахлах зөвлөх Гэри Кон нар албан тушаалаасаа огцроод байна.

Цагаан ордны "баатрууд" гэгдэх тус баг өдрөөс өдөрт хүчгүйдэж, улмаар таран бутрахад ойртсоор.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 7 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 8 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 9 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 9 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 10 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 11 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30