ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ ЭРСДЭЛД ОРУУЛСАН УЯАЧДЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОДОГ


Монгол Улс хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулах тоглоом наадамд оролцуулсан уяачдад 100 мянган төгрөгийн торгууль ногдуулах хуулийн заалттай.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.20 буюу "Хүүхдийн эрхийг зөрчих" тухай зүйлд:

Хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /1 сая төгрөг/ торгоно гэж заажээ.

Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний тогтоолоор хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1-ний хооронд болдог уралдаанд 12-оос доош насны хүүхдүүдийг хориглосон.

Тэгвэл уржигдар Говьсүмбэр аймагт болсон "Дүнжингарав" морин уралдаанд 10-13 насны унаач хүүхдүүдийг оролцуулж Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн байна.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас унаач хүүхдүүдийг тэмцээнд бүртгэсэн бөгөөд уяачид 12 настай хүүхдийн гэрчилгээгээр 10-11 настай хүүхдүүдийг бүртгүүлсэн зөрчил гаргажээ.

Ийм зөрчил гаргаж, хуурамчаар бүртгүүлээд хүүхдийн амь насыг аюултай байдалд оруулах эрсдэл бий болгосон уяачдад Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгийн хариуцлага тооцохоор болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 8 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 9 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 10 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 10 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 11 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 12 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30