ХАВАР ХVНИЙ АРЬС УЯН ХАТАН ЧАНАРАА АЛДДАГ


Хаврын улиралд манай орны уур амьсгал их хуурайшдаг. Салхи, шуурга ихтэй болохоор чийг багатай байдаг шүү дээ. Тиймээс таагүй нөлөөллөөс шалтгаалан арьсны өнгөн давхаргад хамгийн түрүүнд чийгийн тэнцэл тэжээл алдагдан арьс хорчийж үрчлээ сууж, уян хатан чанараа алддаг. Иймд арьсны уян хатан байдлыг аль болох алдагдуулахгvйн тулд гадагш гарахын өмнө чийглэг сайтай тос түрхэж, оройд нь тэжээллэг, аминдэм агуулсан тэжээлийн тос түрхээрэй. Өдөр нар, салхинаас хамгаалах шил, бүрх малгай, алчуур зэргийг хэрэглэх хэрэгтэй. Гадуур олон цагаар явахгvй байвал зүгээр. Хаврын таагүй уур амьсгалаас өөрийгөө хамгаалахын тулд та дараах зөвлөгөөг туршаад үзэхэд гэмгүй. Хэрвээ таны арьс хуурай бол нимгэн зүссэн өргөст хэмхийн нэг зүсмийг шинэхэн цөцгийтэй хольж, хэдэн дусал ургамлын тос нэмсэн бүрхэвчийг нүүрэндээ тавиарай. Энэ нь таны арьсыг гайхалтай шинэлэг байдалд оруулж, арьсны хамгаалах хальсыг нөхөн сэргээж өгдөг юм. Цайны халбага зөгийн балыг амталсан нимбэгний шүүстэй холь. Эсвэл тал аяга ээдмийг бага хэмжээний цөцгий, өндөгний цагаантай холиорой. Уг бүрхэвч нь үрэвссэн тослог арьсанд сайн зйлчилнэ. Хэрвээ таны арьс холимог бол цайны халбага өтгөрүүлсэн сvvнд аль нэг жимс ногооны шүүс нэмж, хутгаад бүрхэвч тавьж болно. Эдгээр маскийг цэвэр арьсандаа тавьж, 20 минут байлгаад дараа нь бүлээн усаар угаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 9 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 10 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 11 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 13 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 13 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30