ХЭҮК: “ДҮНЖИНГАРАВ” ГЭХ ХАВРЫН УРАЛДААН БОЛ АВТОМАШИН, ХУРДАН МОРИНЫ ХОЛИМОГ УРАЛДААН БОЛЛОО


Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, Дүнжингарав-2018 хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажилласан бөгөөд уг асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Зөвлөмж хүргүүлжээ. Тус Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна. Зөвлөмжид:

"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

Комисс хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар газарт 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд тус зөвлөмжийг 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг дарга нарт мөн адил хүргүүлсэн билээ.

Гэвч Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай" 19 дүгээр тогтоолоор "...жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон" шийдвэр гаргасан байна.

Засгийн газрын дээрх шийдвэрийн улмаас Монголын морин спорт, уяачдын холбоо 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт төрийн холбогдох байгууллагуудад урьдчилж мэдэгдэлгүйгээр Дүнжингарав-2018 уралдааныг зохион байгууллаа.

Комиссоос Дүнжингарав-2018 хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажилласан бөгөөд уралдааныг ямарч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь, автомашины холимог уралдаан болгов. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, үүнээс үүдэн уралдааны үед нийт 18 хүүхэд мориноос унаж, 1 хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвд хүргүүлсэн, 1 хүүхдийн гар хугарч, 2 хүүхэд мөр болон шуундаа бэртэл авч, 1 хүүхдийн хөл хугарч, 4 хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж, унаач хүүхдүүдийн сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тохиолдол олон гарлаа.

Ер нь хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион явуулж байгаа үндсэн шалтгаан нь уяачдад цол олгох болзолтой холбоотойгоос өөр шалтгаангүй болох нь иргэдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл, явуулсан хяналт шалгалт, судалгаанаас харагдаж байна. Эндээс харахад улсын баяр наадмаас өмнө жил бүрийн 5,6 дугаар саруудад хэдэн ч уралдаан зохион байгуулах боломж харагдаж байна.

Иймд Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг эргэн харж, уг тогтоолын "...жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс..." гэснийг "жил бүрийн 05 дугаар сарын 01" болгож, хэрэв энэ хугацаагаар шийдвэрлэх боломжгүй бодит шалтгаан байгаа бол "цас, мөс хайлж шавар, шавхай арилсан үед буюу цаг агаарын хэм +15 градусаас дээш болсон үед" гэж өөрчлөхийг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 9 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 10 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 11 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 12 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 13 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30