Б.ГАНГААМАА “ҮХЛИЙН” УУЛАНД ДАХИН АВИРНА


Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа дэлхийн 2 дахь өндөр оргил К2 буюу Чогори (8611м) ууланд авирахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.

Одоогоор "К2" уулын оргилд амжилттай гарсан Монгол хүн байхгүй бөгөөд МУГТ Б.Гангаамаа өмнө нь 2013 онд энэхүү ууланд авиралт хийж оргилд нь гарах оролдлого хийсэн ч олон уулчин амь эрсэдсэн тул оргилд нь гаралгүй буцсан. Өнгөрөгч 2017 онд МУГТ Г.Өсөхбаяр авиралт хийсэн ч оргилд нь гарч чадаагүй юм.

МУГТ Б.Гангаамаа ирэх зургадугаар сард "К2" ууланд авирахаар бэлтгэлээ базааж байгаа юм байна. Тэрбээр "2013 онд "К2" ууланд олон уулчин гарч чадаагүй. Миний хувьд дахин оролдоно гэж уулнаас бууж байхдаа бодож байсан. Энэ бол эртнээс төлөвлөсөн хүсэл, мөрөөдөл минь" хэмээв.

Пакистан ба Хятад улсын хил дамнан байдаг "К2" буюу Чогори уулын оргилд авирсан 284 уулчдаас 66 нь амь эрсэдсэн ба авиралт хийсэн гурван уулчин тутмын нэг нь оргилд хүрэлгүй амь эрсэддэг хачирхалтай уул ажээ. Үүнээс улбаалан Чогори уулыг "Үхлийн уул" гэж нэрлэдэг аж.

Дэлхийн хамгийн өндөр 14 оргилыг харьцуулсан судалгаа бий. Энэ судалгаанд "үхлийн эзлэх хувь" гэх үзүүлэлт байх бөгөөд К2 оргил нь аюултай догшиноороо Аннапурна уулын дараа хоёрдугаар байранд ордог байна. Энэ ууланд 1986 онд 13 уулчин, 2008 онд 11 уулчин авиралт хийх явцдаа амь эрсэджээ.

K2 оргилд одоогоор 300 гаруй хүн амжилттай авирч гарсан байна. Хамгийн цөөхөн хүн оргилд нь гарсан дарааллаараа К2 оргил дөрөвдүгээрт бичигддэг байна.

Г.Тэгшсүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 10 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 11 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 11 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 13 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 14 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30