ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ХОНОХГҮЙ ТОХИОЛДОЛД ЗААВАЛ ЭЦЭГ ЭХДЭЭ МЭДЭГДЭЖ БАЙХЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ЗӨВЛӨЛӨӨ


Дорнод аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Т 2018 оны гуравдугаар сарын 17-ны шөнө 03 цаг 05 минутын орчимд Цагдаагийн газарт өөрийн биеэр ирж "9 настай миний зээ охин Ж нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны орой 17:00 цагийн орчимд хичээлээ тараад одоог хүртэл гэртээ ирэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна" гэсэн дуудага мэдээлэл ирүүлсэний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хүлээн авч хойшлуулашгүй ажиллагаа хийж Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах тасгийн алба хаагч нар эрэн сурвалжлах ажлыг 07:00 цаг хүртэл зохион байгуулж ажиллажээ. 2018 оны 01-р сарын 17-ний 07:00 цагт Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Ц-111 дохиогоор түргэн цугларалт зарлан охины талаарх мэдээллийг Цагдаагийн газрын нийт алба хаагчид болон аймгийн Онцгой байдлын 20 албан хаагчидад зарлан мэдээллэж, Цагдаагийн газрын даргаар удирдуулсан нийт 120 алба хаагч эрэн сурвалжилж, жижүүрийн бүрэлдэхүүн 2018 оны 03-р сарын 17-ний өглөө 09:00 цагийн үед найзынх нь гэрээс гараад явж байхад олж тогтоон ар гэрт хүлээлгэн өгсөн байна.

Охин Ж 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сургууль дээр хичээлтэй байж байгаад 17:00 цагийн орчимд тараад гэрлүүгээ ганцаараа явсан. Өөрийн гэрт нь хүн байхгүй, гэрийнхээ түлхүүрийг хайсан боловч олдохгүй, мөн нагац эгчийндээ ирэхэд гэр нь цоожтой байсан ангийн найз Э-ийн гэрт 18:00 цагийн үед очоод тэндээ хоносон. Найз Э болон түүний ахын гар утсаар эмээгийнхээ гар утас руу залгахад утсаа авахгүй байсан тэгээд би тэндээ хоносон гэж тайлбарлажээ. Эцэг эхчүүд та бүхэн насанд хүрээгүй хүмүүст тавих анхаарлаа сайжруулж, хүүхдүүд гэртээ хонохгүй тохиолдолд заавал эцэг эхдээ мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: ЦЕГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 18 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 20 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31