ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА


Эрдэмтдийн залгамж хойч үе болсон залуу доктор судлаачдын бие даан судалгааны ажил гүйцэтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор "Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг" олгох уралдаан зарлаж байна. Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу боловсруулан, материалаа бүрдүүлж ирүүлнэ. Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна. Төслийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 501 тоот өрөөнд хүлээн авна

.Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам: Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторт Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг/ цаашид " тэтгэлэг " гэх/ олгох үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. 1.2. Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион бүтээх ажлаараа инновацид чиглэсэн төсөл /цаашид төсөл гэх/ бичиж шалгарсан 45 хүртэл насны 10 хүртэлх докторт олгоно. 1.3. Төслөөс гарах үр дүнтэй уялдуулан тэтгэлгийн хэмжээ 10 сая хүртлэх төгрөг байна. 1.4. Тэтгэлгийг судалгааныхаа ажлын үр дүнг инноваци болгоход зориулан ашиглана. Хоёр. Төсөл сонгон шалгаруулах 2.1.Тэтгэлэг горилогч дэвшүүлж буй төслөө 2 хувь үйлдэн эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрийн хамт тухайн оны 03 дугаар сарын 01-ний дотор Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 2.2.Төсөл нь дараах бүтэцтэй байна: Төслийн нэр; Төслийн гүйцэтгэгчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол; Төслийн хугацаа (эхлэх, дуусах он, сар); Төсөл гүйцэтгэх үндэслэл, шаардлага; Төслийн эцсийн үр дүн; Төслийн үр дүнгийн шинэлэг буюу дэвшилттэй тал; Төслийн эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол; Төслийн үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх урьдчилсан тооцоо, хугацаа (бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төслийг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт); Төслийн өртөг зардлын товчоолсон тооцоо, түүний задаргаа, холбогдох бусад материал; 2.3.Төслийн сонгон шалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан ажлын хэсэг гүйцэтгэнэ. Ажлын хэсэг мэргэжлийн эрдэмтдийн төлөөллийг оролцуулсан 10 хүртлэх хүний бүрэлдэхүүнтэй байна

Тэтгэлгээр хэрэгжүүлэх төслийг дараах шалгуур үзүүлэлтийг баримтлан шалгаруулна: 2.4.1.Төсөл гүйцэтгэгчийн онол, арга зүйн чадвар эзэмшсэн байдал, 2.4.2. Төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах, үр дүнг хэрэглээ болгох боломж, 2.4.3. Төслөөр бий болох үр дүнгийн зах зээлд өрсөлдөх чадвар, 2.4.4. Төслийн үр дүнг ашигласнаар гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон байдал. 2.5.Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тэтгэлэг олгох шийдвэрийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. Гурав. Төслийг санхүүжүүлэх, гэрээлэх 3.1. Төслийн санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид Сан гэх)-хариуцна. Санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсвийн болон Сангийн өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ. 3.2. Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд эхний жилийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн дараа жилийн санхүүжилтийг олгоно. 3.3. Төслийн гүйцэтгэгч тэтгэлгийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг Сантай байгуулна. Гэрээнд санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тусгана. 3.4. Төслийн үр дүнд бий болсон оюуны өмчийн эзэмшилтийн асуудлыг "Патентийн тухай" болон "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хуулиар зохицуулна. 3.5. Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үр дүнгийн түвшинг дээшлүүлэх, тогтоосон хугацаанд ажлыг дуусгах зорилгоор төслийн батлагдсан нийт төсөвт өртгийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэх сүүлийн жилийн зардлаас Сан үлдээж, төслийн үр дүнг тайлагнасан тухай дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгоно. Дөрөв. Төслийн гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тайлагнах 4.1.Төслийн хүрээнд гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэл, санхүүжилтэд Сан хяналт тавьж ажиллана. 4.2.Гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэхээр байгуулсан гэрээний биелэлтийн талаарх тайлангаа гэрээнд заасны дагуу бичиж тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгнө.

Холбоо барих утас: 263181

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 10 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 11 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 12 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 13 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 14 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30