НООЛУУРЫН НАЙМАА “ДУНШИЖ” БАЙНА


Ноолуурын үнэ, ханшийг сонирхохоор "Эмээлт"-ийг зорив. Амихандаа хөдөөнөөс ирсэн малчидтай уулзахыг эрмэлзэн өглөө эрт гарсан ч тэнд эл хуль хаа нэг ганц нэгээр алхах хүмүүс үзэгдэнэ. Бүхий л газруудын хаалга, цонх хаалттай байлаа. Өдийд хөдөөнөөс орж ирсэн малчдын ноолуурыг авах гээд ченжүүд зам дагуу зогсч байдагсан. Тэгвэл 7:30 цаг өнгөрөхөд өнөөх л нам гүм, дүнсгэр байдал хэвээр. Хэдхэн жилийн өмнө энд ирэхэд армаг тармагхан барьсан хашаанууд хаалга нь нээлттэй хүмүүс холхилдон ноолуурын наймаагаа ид ярьцгааж байв. Харин энэ жил байдал огт өөр. Цэмбийтэл өрсөн арьс шир болон бас бус зүйлийг эмх замбараатай хурааснаас үзвэл нэлээдгүй жигдэрч буй мэт. Өмнө нь "Ноолуур авна", "Арьс шир авна", "Малын түүхий эд авна" хэмээн 2-3 үгийг томоор бичин доод буланд нь жижгээр гар утасны дугаар бичээстэй самбарууд хаа сайгүй өлгөөтэй харагддаг байлаа. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж "Ноолуур, арьс шир, түүхий эд авна" гээд компанийнхаа нэрийг тавьдаг болжээ.

Замд таарсан ченж байрын залуугаас "Ноолуур авч байгаа юу" гэхэд "Хаанахынх вэ. Шинэ юм уу" гэв. Учрыг лавлатал "Энэ жил өвөл хатуухан орсон болохоор үхсэн ямааны ноолуурыг самнаад ирэх хүн цөөнгүй байна" гэлээ. Эх сурвалжийн хэлж буйгаар өвөл хүнд орсон учраас малчид ямаагаа самнаагүй аж. Зүүн аймгийн ноолуур түрүүлж гардаг бөгөөд баруун аймаг арай хожуу гардаг хэмээн ноолуурын ченж Б.Сүхбаатар дээхэн үед хэлж байсан билээ. Энэ үгийг санагалзан түрүүчийн залуугаас дахин лавлав. "Одоо ч ноолуур тушаах малчид ид бужигнах цаг биш үү. Ер нь ноолуурыг хэдэн төгрөгөөр авах бол" гэхэд "Одоогоор ноолуур авч эхлээгүй байна. Хүмүүсийн хүлээлтээр 90-110 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ тогтсон үнэ нь ч тодорхой биш байгаа" гэсэн юм.

ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН 500 ТЭРБУМ ТӨГРӨГ

Бид зам дагуух "Ноолуур авна" хэмээн хаяг өлгөсөн аж ахуйн нэгжүүдийн хашаагаар орж үзлээ. Арьс ширийг бог, бод бүр адуу, үхэр гээд мал тус бүрээр нь ялгаж хураасан байв. Тэнд ажиллаж байсан залуугаас /нэрээ хэлэхийг хүсээгүй/ ноолуурыг хэзээнээс авч эхлэх тухай асуухад "Гуравдугаар сарын 20-ноос эхлэх болов уу. Гэхдээ малчид цаг агаарын байдлыг хараад ямаагаа самнаж эхлээгүй байгаа юм билээ" хэмээн товчхон хариуллаа.

Эх сурвалжийн хэлж буйгаар "Ноолуур" хөтөлбөр батлагдахтай зэрэгцэн Засгийн газраас 500 тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрүүдэд ноолуурын худалдаж авах эх үүсвэр болгох аж. Энэ нь ноолуурын ханшийг үндэслэлгүй хөөрөгдөх нөхцөл болох вий гэх болгоомжлолыг төрүүлсэн бололтой. Хэдийгээр гадны хэд хэдэн улсаас бизнес эрхлэгчид ирж ноолуур авч байгаа ч дийлэнх нь урд хөршөөс орж ирдэг. Тэгэхээр дотоодын үйлдвэрүүдтэй өрсөлдөн өндөр үнээр авсан ноолуураас ашиг гаргаж чадах эсэх эргэлзээг төрүүлэх үйл явц болсон тухай өөр нэг эх сурвалж хэлсэн юм. Тэр нь гааль дээрх татвар хураамж нэмэгдэх болон бусад асуудал хөөсөрсөн үнийг илүү дэвэргэх вий. Магадгүй түүнээс улбаалсан "шаталт" үүсэх эрсдэлийг тооцоолон гадныхан хүлээзнэж буй бололтой.

"ЧЕНЖ"-ЭЭС КОМПАНИ ХҮРЭХ ЗАМ

Дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд давуу тал энэ жил үүсэх төлөв ажиглагдаж байгааг зарим хүн онцлов. Үйлдвэрийнхээ хүчин чадалд хүрэлцэхүйц хэмжээний ноолуур гадныхантай өрсөлдөхгүйгээр авах боломж байгаа бололтой. Хүлээлттэй байгаа цаг хугацааг ашиглан дотоодын нөөцөө бэлтгэх ажлыг эхлүүлсэн байж болох юм. Гэхдээ ноолуур ченжийн гараар дамжуулан авахаас илүүтэй бүх орон нутгаар тойрч малчдын гар дээрээс шууд авахыг дотоодын үйлдвэрлэгчид эрмэлздэг болсон гэлээ. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд ноолуурын ченж хийж байсан ч өдгөө аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжин, улсын төсөвт татвараар дамжуулан хувь нэмрээ оруулдаг болсон нь олзуурхууштай байв. Ийнхүү компани хэлбэрт шилжсэнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноолууранд өртөг шингээн борлуулж байгаа газрууд ханган нийлүүлэгчээр хамтран ажиллах боломж өргөн хүрээг хамардаг болжээ. Нэг талаас энэ нь Засгийн газраас барьж ирсэн бодлого, шийдвэрийн үр нөлөө хэмээн ченжүүд ярьж байсан юм. Нөгөөтэйгүүр бүхий л зүйлээ албажуулаад ирэхээр гэнэтийн эрсдэлээс хамгаалах, эргэлтийн хөрөнгө дутсан үед зээл авах боломж өсөх, байнгын үйл ажиллагаатайгаар ажиллах зэрэг эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн байна. Тиймээс "Эмээлт"-д хувиараа ноос ноолуур авах ченж тун цөөн бий аж.

ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД 30 ГАРУЙ ХУВИЙГ АШИГЛАДАГ УУ?

Манай улс нийт ноолуурынхаа дөнгөж 30 гаруй хувийг л дотооддоо шингээх боломжтой хэмээн судлаач хэлж байна. Тиймээс ашиглаж чадахгүй байгаа ноолуураа экспортод гаргахаас аргагүй гэлцдэг. Хэдийгээр түүхий ноолуурыг гадагш гаргаж байгаа нь буруу гэх шүүмжлэл байдаг ч угаах, самнах зэргээр бага ч атугай нэмүү өртөг шингээдэг байна. Энэ нь тодорхой хэмжээний ажлын байрыг нэмэгдүүлж байгааг ченжүүд болоод үйлдвэрлэгчид хэлж байлаа. Монголчууд арга ухаан сийлж арав, таван төгрөг олвол түүнээс татвар төлөхгүй бултчих санаа өвөртөлдөг нь нууц биш. Гэхдээ даяаршиж буй нийгэмд энэ нь эрсдэл дагуулахаас хэтрэхээ байсныг хүмүүс сануулж байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 10 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 11 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 12 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 13 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 14 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30