Г.АЛТАНГ ГЭРЧЭЭР ДУУДАЖ, МЭДҮҮЛЭГ АВНА


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс "Жаст групп" ХХК-ийн "Стандарт" банкнаас авсан зээлд "Эрдэнэт үйлдвэр" баталгаа гаргасан асуудлыг прокурорын хяналтан дор шалгаж байгаа.

Шалгалтын явцад уг хэргийн цар хүрээ нэмэгдсэн тул АТГ-аас Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тухайлбал, "Стандарт" банкнаас авсан зээлийн асуудал "Эрдэнэт үйлдвэр"-ийг 51 сая ам.долларын ерөнд оруулсан үндэслэлээр Ш.Батхүүг баривчилж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан. Үүнтэй холбоотойгоор Ш.Батхүүгийн эрүүл мэндийн асуудал сөхөгдөх болсон. Учир нь Ш.Батхүүг хуурамч бичиг баримт үйлдэж, бусдыг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр цагдан хоригдож байх үед буюу 2013 онд эрүүл мэндийн шалтгаанаар Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн байдаг.

АТГ-аас Ш.Батхүүг "Стандарт" банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, зээлсэн мөнгөө юунд зарцуулсан зэргийг шалгаж байгаа. сурвалжууд "Алтжин" группийн ерөнхий захирал Г.Алтанг хил давах оролдлого хийх үед нь хууль хяналтынхан зогсоож, саатуулсан хэмээн мэдээлэл тараасан.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад Г.Алтантай холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар болон АТГ шалгаж байгаа. Одоогийн байдлаар баривчилж, хорих ажиллагаа явуулаагүй" гэв. Харин АТГ-аас Г.Алтанг Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан гэрчээр дуудаж, мэдүүлэг авахаар болсон гэнэ.

Эргэн сануулахад, Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир Ш.Батхүү "Стандарт" банкнаас авсан зээлээ төлж чадаагүйгээр барахгүй 2013 оны долоодугаар сард өөрийн "Жаст" группийн дампуурлыг зарласан.

Ингэхдээ тус ордын лицензийг эзэмшигч "Олон овоот гоулд" компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн байдаг. Мөн АТГ-аас төрийн өмчийг барьцаалж "Стандарт" банкнаас зээл авсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй учир гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүйг мэдэгдсэн билээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 12 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 13 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 14 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 14 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 15 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 16 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30