ХӨГЖЛИЙН БАНК: ГАЗРЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА


Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлий тогтоолыг тус тус үндэслэн Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулт зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Энэхүү сонгон шалгаруулалтын зорилго нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангасан, Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулах чадвартай Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлыг гадаад, дотоодын иргэдээс сонгон шалгаруулахад оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах нийтлэг шаардлага

МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тавигдах дараах шаардлага:

  • Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
  • Ял шийтгэлгүй байх;
        • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
        • Төрийн болон бизнесийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх;
        • Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон удирдлагын чадварыг хангаж ажиллах чадвартай байх;
        • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах өндөр чадвартай байх.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах тусгайлсан шаардлага

Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал:

  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх;
        • Банк санхүүгийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх;
        • Банкны зээлийн үйл ажиллагаа, эрсдэлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
        • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцогчид дор дурдсан материалыг бүрдүүлэн ирүүлж, бүртгүүлнэ. Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн анкет;
  2. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  3. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  4. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  5. 4х6 см хэмжээтэй цээж зураг 2 хувь;
  6. Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  7. Оршин суугаа газрын тодорхойлолт;
  8. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай шүүхийн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт;

Жич: Сонгон шалгаруулалтад оролцох гадаадын иргэн нь энэ зүйлийн 8-д заасан тодорхойлолтыг тухайн улсын ижил төрлийн төрийн байгууллагаас авсан байна

Тав.Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг хүлээн авах:

Сонгон шалгаруулалтад оролцогч нь материалаа 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар өөрийн биеэр, эсхүл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, эсхүл баталгаат шуудангаар, заасан хугацаанд багтаан ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр ирүүлсэн оролцогчийн материалын бүрдэл, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж бүртгэнэ. Материал дутуу ирүүлсэн оролцогчийг бүртгэхгүй болно.

Зургаа. Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, 12 давхарт байрлах Монгол Улсын Хөгжлийн банкны 1211 тоот өрөөнд хүлээн авна.

Асууж, тодруулах зүйлсийн талаар 70130518-713 дугаар утсанд хандана уу.

Жич: Сонгон шалгаруулалтын материалыг буцаан олгохгүй.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 13 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 14 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 14 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 15 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 16 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 17 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30