"ДОХ-ЫН НИЙТ ТОХИОЛДОЛ 252 БОЛСОН БАЙНА"


Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 11,940 эх амаржиж, 12,017 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1,735 (17.0%)-аар, амьд төрсөн хүүхэд 1,744 (17.0%)-өөр нэмэгдсэн байна.  Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 (6.7%)- оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 13 (6.3%)-аар нэмэгдсэн байна. 1,000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 2 сард 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна. Эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 1 болж, өмнөх оны мөн үеэс 1 (50.0%)-ээр буурлаа. Харин 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 2 сард 8 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурчээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 2 сард 6,003 болж, өмнөх оны мөн үеэс 430 (6.7%)- аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 416 (21.4%)-гаар, трихомониазаар өвчлөгчид 179 (21.0%)- өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 16 (5.2%)-гаар, тэмбүүгээр өвчлөгчид 52 (5.0%)-оор буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 231 (79.7%)-ээр, вирүст хепатитаар өвчлөгчид 20 (28.2%)-оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 42 (14.7%)-оор өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 252 болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 13 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 14 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 15 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 16 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 17 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 17 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30