АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БОЛСОН ЗУРГААН ОРОН СУУЦЫГ БУУЛГАЖ, ШИНЭЭР БАРИНА


НМХГ-ын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай зургаан орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах болжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах Байшин үйлдвэрлэх комбинатын 53, 54 дүгээр байрыг буулган шинээр барих төслийг "Шинэ гэр түншлэл" компани, Баянгол дүүргийн I хорооны 10 дугаар байрыг буулган шинээр барих төслийг "Тэргүүн чансаа" компани хэрэгжүүлэх болж, Батламжаа гардсан байна. Мөн Баянгол дүүргийн II хорооны 26, 31 болон 33 дугаар байрыг "Фүжи констракшн" компани буулган, шинээр барих болжээ.

Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болсон хуучны 131 барилга байгаа юм. Эдгээр барилгыг буулган, дахин шинээр барих ажлыг гурван жилийн өмнө эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар 15 барилгыг буулгасан бөгөөд Хан-Уул, Баянгол дүүрэгт 301 айлын 3 орон сууцны шинээр барьж ашиглалтад оруулаад байна.

Эх сурвалж: Монцамэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 13 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 14 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 15 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 16 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 17 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 17 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30