WECHAT СҮЛЖЭЭНИЙ ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО НЭГ ТЭРБУМ ХҮРСНИЙГ МЭДЭГДЖЭЭ


Хятадын хамгийн том сошиал сүлжээнд тооцогддог WeChat өнгөрсөн сар шинийн баяраар нэг тэрбум хэрэглэгчтэй болсныг Tencent компанийн гүйцэтгэх захирал Ма Хуатэн өнөөдөр зарлажээ.2017 оны сүүлийн улирлын тайланг танилцуулахдаа тус компани 980 сая хэрэглэгчтэй болсныг мэдэгдэж байсан юм. Сар шинийн баяраар улаан дугтуйтай мөнгө бэлгэнд солилцдог уламжлалтай Хятадад өнгөрсөн сард 688 сая WeChat хэрэглэгч дижитал дугтуй солилцсон нь хэрэглэгчийн тоог өсгөхөд нөлөөлсөн байна.Хятад хэлээр Вэйшин гэдэг WeChat бол зөвхөн мессэнжэр биш, сошиал сүлжээ, мобайл төлбөр, такси дуудлага, хоол хүргэлт зэрэг олон үйлчилгээг нэг дор багтаасан платформ юм.Өнөөдөр дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй сошиал сүлжээ нь 2.13 тэрбум хэрэглэгчтэй Фэйсбүүк болж байна. Тус компанийн эзэмшдэг WhatsApp мессэнжэр аппликэшнийг 1.5 тэрбум хүн хэрэглэдэг гэдэг. Эдгээрийн араас тэрбумын босгыг давсан хэрэглэгчтэй гурав дах платформ нь WeChat болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 15 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 16 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 16 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 17 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 18 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 19 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30