ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭВЭЛ 10-15 ЖИЛИЙН ДАРХЛАА ТОГТОНО


Энэ сарын эхээр нийслэлийн бүх дүүргүүдэд хоёр сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж байна. Ингэхдээ эхний тунг хоёр сартай, хоёр дах тунг дөрвөн сартай, гурав дах тунг есөн сартай хүүхдэд хийж байгаа юм. Энэ онд 38 мянга гаруй хүүхдийн гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган тун вакциныг НҮБ-ийн Хүүхдийн санд захиалжээ. Үүний эхний 35 мянган тунг хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 75 мянган тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авах аж. Уг вакцины зах зээлийн үнэ нь нэг хүний тун нь 13-15 ам доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3.5 ам доллараар худалдан авч байна гэж мэдээллээ. Уг вакцины гурван тунг бүрэн авсан хүүхэд пневмоккоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтох гэнэ. Тэгвэл өнөөдрийн байдлаар хоёр сартай 520 хүүхэд уг вакцинд хамрагдаад байна. 2019 онд улсын хэмжээнд 74,300 хүүхдийг гурван удаа дархлаажуулахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 11 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 13 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31