МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ


Нотлох баримтгүйгээр хуульчийг гүтгэх, гутаан доромжлох, түүний ар гэр, үр хүүхдийг дарамталж заналхийлэх, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны эрх ашигт халдах зэрэг зүй бус үйлдэл гаргахгүй байхыг Хуульчдын холбооноос уриалж, дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-т Монгол Улсын иргэн "... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ....." эрхтэй гэж заасан.

Хэдийгээр хүн бүр дээрх эрхийг баталгаатай эдлэх ч сүүлийн үед Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр гутаах, гүтгэх, доромжлох, заналхийлэх, ийм үйлдэл хийхийг уриалах зэрэг зүй бус үйлдэл гарч байгаад сэтгэл зовнин харамсаж байна. Түүнчлэн ажил, үүргээ биелүүлж байгаа хуульчийн ар гэр, үр хүүхдэд халдахаар заналхийлэх, уриалах нь байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.

Хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан "Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангаргалъя. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж тангараг өргөж, өргөсөн тангарагтаа үнэнч, хуулийн хүрээнд, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг.

Хуульчийг хууль болон мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн гэж үзвэл хэн боловч холбогдох хуулийн байгууллагад хандаж түүнийг шалгуулах, мөн Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд энэ талаарх гомдлоо гаргах эрх, боломж нь байдаг.

Өмгөөлөгчид нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүрэгтэй мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчид бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Өмгөөлөгчид хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх буюу хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.", 40.5-т "Хуульчдын холбоогоор уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан үндэслэлгүйгээр мөрдөх, эрхийг нь хязгаарлахаас хамгаалах арга хэмжээ авна." гэж тус тус зааж, өмгөөлөгчийн эрхийг хамгаалсан.

Тиймээс нотлох баримтгүйгээр өмгөөлөгчийг гүтгэх, гутаан доромжлох, түүний ар гэр, үр хүүхдийг дарамталж заналхийлэх, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны эрх ашигт халдах зэрэг зүй бус үйлдэл гаргахгүй байхыг УРИАЛЖ байна." гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 16 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 17 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 17 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 18 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 19 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 20 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30