ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН САЙД АЛБАН ТУШААЛААСАА ОГЦОРЧ МАГАДГҮЙ


Улсын Эдийн засгийн сайд Тошимицу Мотеги сонгогчдод хүж тараасан хэмээн шүүмжлэгдэж, албан тушаалаасаа огцрох нөхцөл байдалд хүрээд байна. Ерөнхий сайд Шинзо Абе түүнийг өнгөрсөн сард "Транс-пасифик партнершип" худалдааны хэлэлцээрийг хариуцуулахаар томилсон юм.

Тошимицу Мотеги сэтгүүлчдэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийхдээ "Миний нарийн бичгийн ажилтан хүж тараасан. Гэвч хүж бол япончууд өдөр бүр нас барсан хүмүүсээ хүндэтгэж асаадаг энгийн зүйл. Иймд энэ нь хууль зөрчсөн зүйл биш" хэмээжээ.

Иймэрхүү бэлэгний асуудал нь ялихгүй зүйл мэт боловч 20 гаруй жилийн өмнө Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодера иргэдэд хүж тараасан хэргээр албан тушаалаасаа огцорч байсан юм. Мөн 2014 онд Хууль зүйн сайд Мидори Мацушима иргэдэд цаасан дэвүүр тараасан хэргээр огцорч байжээ.

Японы Софиа Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Коичи Накано авлигын хэргүүдээс болж хуулийн ял шийтгэл "чангарсаар" ирсэн тул Мотеги дээрх үйлдлээсээ болж албан тушаалаасаа огцрох нь ойлгомжтой хэмээн хэлжээ. Энэ хэрэг сөрөг хүчин болон иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 17 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 18 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 18 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 19 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 20 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 20 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30