ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД КАТАРТ АЙЛЧЛАХ УРИЛГА ГАРДУУЛАВ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Катар Улсаас хавсран суугаа Элчин сайд Султан Аль-Мансури-г хүлээн авч уулзлаа.

Элчин сайд улсынхаа Ерөнхий сайд Абдулла Бин Насер Бин Халифа Аль-Тани-гийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж, Катар Улсад урьсан урилгыг гардуулав.Урилгыг талархан хүлээн авч байгаагаа Ерөнхий сайд хэлээд хариу мэндчилгээ дэвшүүлэн, тус улсын Эрхэм дээд Эмирийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр гэдгийг нотлов. Хоёр орны харилцаа улам бэхжин, хамтын ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд, үүнд Элчин сайдын оруулж байгаа хувь нэмэр их гэдгийг тэмдэглэлээ. Мөн Катар Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэв.

Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, спорт, соёл, агаарын тээвэр, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалт, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катар Улсад айлчлах үеэр хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 18 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 19 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 20 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 21 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 22 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30