Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү нарыг танхайрч хүн зодсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад Н.Төгсцогт зодооны хэрэгт холбогдсон нь үнэн гэв.
Тодруулбал Н.Төгсцогт өнгөрсөн сарын 16-нд хүүхдийн 100-д байрлах нэгэн цэнгээний газарт танхайрч бусдын биед гэмтэл учруулсан аж. Үүний улмаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.
Харин дуучин Б.Амархүүгийн хувьд энэ хэргээс огт өөр хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: Medee.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна