ЭХ НЯЛХСЫН ХҮЛЭЭЛГИЙН ТАНХИМЫГ САЙН ДУРЫН ЗАЛУУС ЗАСВАРЛАЖ БАЙНА


Эх нялхас буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нярайн эргэлтийн үүдний хэсэг цахим сүлжээнд цацагдаж олны анхаарлын төвд орсон. Тухайлбал, нэгэн сошиал хэрэглэгч будаг нь халцарсан, хуучирч муудсан үүдний өрөөний зургийг оруулснаар олон нийтийн анхаарлыг татсан юм.Харин уг хүлээлгийн өрөөг жүжигчин Г.Ундармаа засаж тохижуулж байгаа гэсэн яриа гарсан. Тэгвэл уг мэдээлэл ташаа бөгөөд хэсэг сайн дурын залуус өөрсдийн санаачилгаар танхимыг засварлаж эхэлжээ. Тодруулбал, 'Сайн аав' уран сайхны киноны баг хамт олон, сайн дурын залуус нэгдэн ажиллаж байна.Тэд энэ сарын 8-н буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр засвараа дуусгахаар зорьж байна. Энэхүү сайн үйлсийн арга хэмжээнд хүн бүр оролцох боломжтой ба 1.8 сая төгрөгийн хандив цугларсан гэдгийг зохион байгуулагчид нь хэлэв. Мөн өдөртөө сайн дурын хүмүүс ирж тусалж байгаа. Тусалж дэмжиж буй бүх хүмүүстээ баярлалаа хэмээн зохион байгуулагчид уламжиллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 18 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 19 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 19 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 20 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 21 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 22 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30