БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 7-н хүртэл нийслэлийн есөн дүүрэгт иргэдийг өглөөний 09:30-17:30 цаг хүртэл бүртгэх юм. Албан бус мэдээллээр энэ удаа 7000 гаруй хүн бүртгэнэ гэх тооцоо байна. Хэдийгээр өнөөдрөөс эхлэн бүртгэж байгаа ч Өмнөд Солонгост очиж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй олон мянган залуус өнгөрсөн баасан гаригаас эхлэн дугаарлаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна