АВТОБУСНУУД ЭВДЭРЧ ЗОГССОНООС ЗАМЫН ТҮГЖРЭЛ ҮҮСГЭХ ТОХИОЛДОЛ ОЛОН ГАРЧ БАЙНА ГЭВ

Admin
16 цагийн өмнө

Замын хөдөлгөөний ачаалал нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгаа шалтгаанаас хэлэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг шалгахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаар эвдэрч замын хөдөлгөөнд саад учруулж, зарим тохиолдолд зохиомол ачааллыг бий болгож байна.Тухайлбал, сүүлийн 5 хоногт л гэхэд замын хөдөлгөөнд оролцож байсан "Тэнүүн огоо" ХХК, "Эрдэм транс" ХХК, "ГБУС" ХХК зэрэг байгууллагуудын 11 том оврын автобус нь хөлдсөн, тормоз нь зуурсан, хий хураахгүй болсон зэргээс шалтгаалж эвдэрч замын зорчих хэсэгт зогссон байсныг тус албанаас хариуцсан ажилтан нарт нь шуурхай мэдэгдэн шилжүүлэн ажиллалаа.Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өчигдөр /2018.03.01/ үйлчилгээнд явж байсан том оврын 6 автобус эвдэрч 1-2 цаг зам дээр зогссоноос тухайн зам дээр болон ойр орчмын автозамуудад хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна.Иймд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна гэж ЗЦА-наас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 19 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 20 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 20 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 22 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 22 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30