ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ӨНГӨРСӨН ОНД 438 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

Admin
22 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар 2012 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн бүрт эзэмшүүлэхээр болсон юм. Хувьцаа эзэмшинэ гэдэг ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Эрдэнэс Тавантолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус компанийн баланс дээрх 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр болжээ. Нэг ёсондоо хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр өмч, өмчлөгч хоёр баталгаатай болж байгаа хэрэг. Ингэснээр хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэхэд бэлдэж буй аж. Эрдэнэс Тавантолгой өнгөрсөн онд 438 тэрбумын ашигтай ажиллажээ. Тус компани Чалкогийн өрийг бүрэн барагдуулж дууссан. Харин Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр үлдсэнийг ойрын хэдэн сард төлж барагдуулах боломжтой байгаа аж. Иргэд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаагаа баталгаажуулахын тулд брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэж хувьцаагаа өөрийн эзэмшлийн болгох ёстой. Та 158989 дугаар руу өөрийн Регистрийн Дугаараа ЛАТИН үсгээр илгээж өөрийн брокер болон Эрдэнэс Тавантолгой ХК ийн хувьцаа эзэмшлийн талаарх мэдээлэл авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 19 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 20 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 20 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 22 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 23 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30