СИ ЖИНЬПИН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБЫГ ХУГАЦААГҮЙГЭЭР ХАШИХ УУ?

Admin
22 цагийн өмнө

Шинжээчдийн үзэж байгаагаар улс орны тогтвортой байдлыг хангаснаар Ерөнхийлөгч Си Жиньпиний төрийн эрх барих хугацаа 2023 онд дуусна. Үндэсний ардын чуулганаар энэ сарын 4-нд энэ саналыг батлахаар болсон. Ингэснээр барууны орнуудыг ялангуяа, түүний олон улсын тавцан дахь гол өрсөлдөгч АНУ-ыг сүрдүүлж байгаа юм. Харин БНХАУ-ын Засгийн газартай хамтарч ажилладаг Бээжин дэх өдөр тутмын "Глобал таймс" сонин барууны орнуудын хэвлэл мэдээллийн шүүмжлэлийг эдгээр орон БНХАУ-ыг бүтэлгүйтэхийг харахыг хүсч байна хэмээн ойлгон хүлээж авчээ. Мөн тэд БНХАУ-ыг дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Харин олон улсын сэтгүүлчдийн ихэнх нь үүнийг Ерөнхийлөгч Си Жиньпиний хийж байгаа дарангуйлал гэж үзэж буй юм. БНХАУ-ын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа арга нь тус улсын болон төрийн эрх мэдэл хоорондын тэнцвэрийг арилгана гэж "Financial Times" сонинд бичжээ. Харин "New York Times"сонин үүнийг нь "Дарангуйлагч болох гэсэн туршилт" гэжээ. Түүнчлэн "The Guardian" сониныхон БНХАУ-ын Коммунист намын энэ хүсэлт Маогийн эрин үеийн давж гарсан үеийнхний хувьд сүйрэл байх болно гэж үзсэн байна. Мөн "Түүний залгамжлагчид Си Жиньпингийн эрх мэдлээ бэхжүүлэх арга замыг таамаглаагүй байна" гэж дурджээ. "Вашингтон пост" сонин БНХАУ-д Маогийн дэглэмээс хойш харагдаагүй ганц хүний хувийн дарангуйлал тогтоох оролдлого хийсэн. Мөн Ерөнхийлөгч Си Жиньпин дэлхийн бусад оронд борлуулахын тулд XXI зууны тоталиризмын дэглэмийг бий болгосныг анхааруулсан байна. Энэ дэглэмийн шинэ хувилбар нь шинэ технологт түшиглэж байгаа юм. Тухайлбал, иргэн бүр кредит оноотой болно. Харин эрх баригчид камерын тусламжтайгаар зөрчил гаргасан иргэнийг нүүр царайгаар нь таних, илрүүлсэн зөрчлийн улмаас кредит оноо нь буурна гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 19 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 20 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 20 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 22 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 22 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30