НОРОВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Admin
23 цагийн өмнө

БНСУ-ын Пёнчан хотноо болсон өвлийн олимпийн наамдын үеэр олимпийн хотхонд 312 хүн норовирусын халдвараар өвчилсөн билээ. Түүнтэй холбогдуулан МХЕГ-аас нийт ард иргэддээ хандаж сэрэмжлүүлэг гаргажээ. Тус сэрэмжлүүлэгт "Норовирусын халдвар нь вирусээр үүсгэгддэг, суулгалт, бөөлжилтийн шинж тэмдгээр илэрдэг, ихэвчлэн хөнгөн болон дунд зэргийн явцтай. Бага насны хүүхэд, ахмад настай хүний дархлааны тогтолцоог дарангуйлдаг. Халдвар нь өвчтэй хүнээс болон вирусээр бохирлогдсон гар, ус, хоол хүнсээр дамждаг. Халдвар авснаас хойш 12-48 цагийн дараа халуурах, суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Иймд гараа тогтмол савантай усаар угаах, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайн сахих, жимс, ногоог сайтар угаах, удаан хадгалагдсан хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, далайн гаралтай хоолыг гүйцэд болгох, хясаа идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн ундны усны аюулгүй байдлыг хангах, цэвэр усны сав баглааг шалгах, нүүр гарын алчуур, цамц, бусад эд зүйлсийг хоорондоо сольж хэрэглэхгүй байх, аль болох нэг удаагийн хэрэглээний аяга таваг хэрэглэх, хлор агуулсан бодисоор халдваргүйтгэл хийх цаашилбал эмч мэргэжилтнүүдэд яаралтай хандах хэрэгтэй" хэмээн зөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 19 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 20 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 20 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 22 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 22 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30