ДАРХАН, ЭРДЭНЭТ, УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 40-Р ПОСТОД БАЙНГЫН ХЯНАЛТ ГАРГАЛАА

Admin
Өчигдөр

Дархан сумын онцгой комисс хуралдаж Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Булган, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Орхон аймгийн Жаргалант зэрэг зэргэлдээ аймгийн сумдад гарсан малын гоц халдварт шүлхий өвчнийг өөрийн аймаг, сумдруу тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар яаралтай шийдвэр гаргалаа.

Тухайлбал: Сэлэнгийн чиглэлийн 41-ийн пост, Хараагийн гүүр, Дархан-2, Уужим булгаас хотын төврүү орох төв зам дагуу байнгын ажиллагаатай хяналтыг гарган ажиллуулахаар болов. Аймгийн Онцгой комиссоос Дархан, Эрдэнэт, Улаанбатарын чиглэлийн замын уулзвар буюу 40-ийн постод 03-р сарын 23-ныг хүртэл байнгын хяналтыг мөн гаргаад байгаа аж.

Мөн аж ахуй нэгж, иргэдэд хандан малын хашаа хороондоо ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах албан даалгаврыг сумын Онцгой комиссоос гаргасан аж.

Малын гоц халдварт шүлхий өвчин нь шүлхийн халдвар өвчтэй, халдвартай мал амьтнаас шүлхийд мэдрэг мал амьтанд шууд хавьтлын замаар халдахаас гадна голомт бүхий бүс нутгаар дамжин өнгөрсөн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, бэлчээр, ус, өвс, араатан амьтан, хүнээр дамжин халдварладаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 20 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 21 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 21 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 22 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 23 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 23 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30