ЕВРОПТ ХЭТ ХҮЙТЭРСНИЙ УЛМААС 20 ГАРУЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ


Өвлийн сүүлчийн өдрүүдэд Европын Холбооны орнуудад маш ихээр хүйтэрч, Сибириэс орж ирсэн агаарын урсгалын нөлөөгөөр цас үргэлжлэн орсоор байна. Энэ их хүйтрэлтийг Европын хэвлэлүүд "Дорно зүгээс ирсэн араатан" гэж нэрлэжээ.

Байгалийн гамшгийн улмаас 24 хүн амиа алдсан тухай мэдээлж байна. Польшид 9 хүн, Францад 4 хүн, Литва улсад 5 хүн, Чехэд 3 хүн, Румынд 2 хүн амиа алдсан бол Италид орон гэргүй нэг хүн осгож нас баржээ. Өнгөрсөн шөнө Их Британийн хойд нутагт агаарын хэм -11 болж буурч, ихэнх нутгаар 5-10 см зузаан цас орсон байна. Германы зарим нутагт -24 хэм хүрч хүйтэрсэн бол Эстонид -29 хэм хүрчээ. Францын Номин эрэгт хүртэл цас унаж, агаарын хэм -5 болж хүйтэрсэн байна. Италийн Ром хотод нэлээд их цас унажээ. Хамгийн сүүлд Италийн нийслэлд зургаан жилийн өмнө цас орж байв. Тус улсын хойд нутгийн зарим хэсгээр -20 хэм хүртэл хүйтэрсэн тул дунд сургуулиудын хичээлийг хаасан байна. Цаг уурчдын мэдээлснээр, Европын тивийн ихэнх нутагт энэ долоо хоногийн сүүлч хүртэл хүйтэн байх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 5 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31