АВЛИГАТАЙ ХОЛБОГДСОН 21 ХҮНИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Admin
Өчигдөр

ТГ 2018 оны эхний хоёр сарын байдлаар нийт 44 хүнд холбогдох 34 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Улмаар энэ 34 хэргээс 21-ийг нь 2018 оны хоёрдугаар сард шилжүүлсэн талаар мэдээлэл өглөө. Гааль, нийгмийн даатгал, цагдаа, аймаг орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад холбогдох 15 хэрэг, цагдаагийн алба хаагчид холбогдох 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан "Эрүүгийн хэрэг шалгах, хяналтын харьяалал тогтоох" аргачилсан зааврын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс цагдаагийн байгууллагын алба хаагчид холбогдох гэмт хэргийн шинж бүхий гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг мөрдөн шалгадаг болжээ. Энэ удаад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон удирдах албан тушаалтай 15 хүн болон цагдаагийн алба хаагчдад холбогдох 6 хэрэгт ямар хүмүүс холбогдсон талаархи тодруулгыг хүргэж байна.

-АЛБАН ТУШААЛТНУУД-

1. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт,

2. Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахууль авсан хэрэгт,

3. Багануур ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015.05.01-2017.02.20-ны хооронд ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар,

4. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Д.Бат-Эрдэнэ нь тасгийн дарга болон дотоод хяналтын албандаа танилцуулалгүй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Я.Алдар, К.Баатарчулуун нартай үгсэн тохирч бусдаас авлига авч, нэр бүхий ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хэмээн 8 иргэний мэдээллийг шивж оруулан, 2016-2017 онд 40.0 сая төгрөгийн хохирлыг ААН, байгууллагуудад учруулсан,

5. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хилийн боомтоор 96-94 ДГА дугаартай автомашинаар 76 кг үнэт чулуу хууль бусаар нэвтрүүлснийг Дорноговь аймгийн Сайншанд сумын гаалийн байцаагч Ц.Ариунболд нь буцаан олгож давуу байдал бий болгосон.

6. "Их хаадын цуваа" ХХК-ийн менежер Т.Гэрэлмаа нь хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ажилчдад хөнгөлөлттэй үнээр худалдаалж буй орон сууцыг хөнгөлөлтөд хамрах эрхгүй иргэдэд худалдаж, компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх,

7. "Шинэ ёндоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбат нь "Монгол ёндоо полимер" ХХК-ийг шинээр байгуулан "Шинэ ёндоо" ХХК-ийн нэр, гэрээ болон ажилчид, тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж, "Шинэ ёндоо" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шилжүүлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 20 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 21 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 21 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 22 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 23 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 23 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30