ӨМНӨД СОЛОНГОС ДОЛОО ХОНОГИЙН АЖЛЫН ЦАГИЙГ 68-ААС 52 БОЛГОЖ БУУРУУЛЛАА

Admin
Өчигдөр

Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс Өмнөд Солонгосын парламент долоо хоногийн ажлын цагийг бууруулах хуулийг баталлаа. Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар 68 байсныг 52 болгон бууруулах хуулийг тус улсын үндэсний ассемблейн гишүүдийн олонх нь дэмжжээ. Шинэ хууль ирэх долдугаар сараас хэрэгжих ба эхлээд том компаниуд, дараа нь жижиг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх гэнэ. Энэ бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний сонгуулийн амлалтуудын нэг юм. Тэр бас энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 хувиар нэмэгдүүлэхээр болоод байгаа. Ажлын цагийг богиносгосноор хүн амын өсөлт нэмэгдэнэ гэж тооцжээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост хүүхэд шинээр төрөх тохиолдол огцом буураад байгаа нь ажлын хэт дарамтаас болдог гэж үзэж байгаа.Судалгаагаар ойролцоо цалинтай мөртлөө Солонгосчууд Их Британи, Австралийн ажилчдаас жилд 400 цаг илүү ажилладаг нь тогтоогдсон. Ажлын нэг долоо хоногийн стандарт цаг нь 40 бөгөөд шинэ хуулиар илүү цагийн хэмжээ 12-оос хэтрэх ёсгүй болж байна. Одоо үйлчилж байгаа ажлын цагт таарсан бүтээмжийг хадгалж үлдэхийн тулд Өмнөд Солонгосын компаниуд жилд 12 их наяд воны ($11 тэрбум) зардал нэмж гаргахаар болж байгааг Солонгосын Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн тооцоолж гаргажээ. Өмнө нь ажлын цагийн хязгаарт захирагддаггүй 26 бизнесийн салбар байсныг мөн бууруулж 5 болгосон байна. 18 нас хүрээгүй иргэд долоо хоногт дээд тал нь 35 цаг ажиллах журамтай болжээ.

Эх сурвалж: The Guardian


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 20 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 21 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 21 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 22 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 23 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30