ЦЭЦ "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ХХК-ИЙН 49 ХУВИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВСАН НЬ "ҮНДСЭН ХУУЛЬ" ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ҮЗЭВ


Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа "Эрдэнэт" Үйлдвэрийн 49 хувийг УИХ-ын тогтоолоор төрд авсан нь Үндс эн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцлээ. Эцэст нь "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлаар гаргасан шийдвэрээ ҮХЦ саяхан танилцууллаа.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн талаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэц дээрх асуудлаар хэлэлцэж "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзлээ.

ҮХЦ үүний учир нь "Монголын зэс корпораци" 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарлалаа. Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж үзжээ.

УИХ-ыг төлөөлж хуралдаанд оролцсон Хууль зүйн Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуралдааны дараа "Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хэлэлцээд УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байна" гэдгээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгөлгүй гарч одлоо.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тохиолдолд "Монголын зэс корпораци"-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэж Цэц үзлээ.

Цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ-ын дараагийн буюу хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжилж байгаагаа мэдэгдсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 19 минутын өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 36 минутын өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 56 минутын өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 57 минутын өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 1 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 21 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 22 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 22 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 23 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31